Аргын тооллын 2025 оны 9 дүгээр сарын 06. Бямба /Асралт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн намрын тэргүүн хөх бич сарын шинийн 14. Санчир /Асралт/ гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй. Шар бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 17 минутад мандаж, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, ёан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!