Саманта Мостин: Австрали-Монгол хоёр орны харилцаан дахь олон баялаг өнцгийг энэхүү айлчлал харууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Бусад
Огноо
Унших
10 минут 42 секунд

Саманта Мостин: Австрали-Монгол хоёр орны харилцаан дахь олон баялаг өнцгийг энэхүү айлчлал харууллаа

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин манай улсад хэрэгжүүлж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, Монгол Улсад хийсэн айлчлалынхаа ач холбогдол, үр дүнгээр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэвлэлийн хурлын өмнө дараах мэдэгдлийг хийсэн юм.

Тэрбээр “Юуны өмнө надад болон манай нөхөрт, намайг дагалдан ирсэн Австралийн төр засгийн төлөөлөгчдөд хэзээ ч мартагдашгүй гайхалтай дурсамж үлдээн, нөхөрсгөөр хүлээн авч энэхүү төрийн айлчлалыг зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын талын нөхдөдөө гүн талархал илэрхийлье.

Гучин нэгэн жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч асан Билл Хэйден Монгол Улсад айлчилснаас хойш миний бие ийнхүү 2 дахь удаагаа айлчилж байна. 1990-ээд онд Монгол Улс ардчилсан замналыг сонгон хөгжих үеэс хоёр орны хооронд анд нөхдийн харилцаа тогтож, өнөөг хүртэл батжин бэхжиж, гүн гүнзгий харилцаатай болсон байна. Тэр цагаас хойш бид ардчилсан ижил үнэт зүйлс дээр тулгуурлан, бие биеэ хайрлах сэтгэл дээр түшиглэн сайн сайхан нийгмийг цогцлоон байгуулах үзэл санаа бүхий алсын хараатай анд нөхдийн харилцааг хөгжүүлж иржээ.

Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Энэхүү төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэвшин хөгжих үндсийг бэхжүүллээ. Бид боловсрол болон бусад салбарт бат бөх харилцаатай ба ялангуяа Австралид их, дээд сургууль төгсөгчдөөс хэрэгжүүлж буй ажил үйлсээр дамжин улам бүр хөгжиж байна. 1990-ээд оны тэртээгээс эхлүүлсэн тэтгэлэгт хөтөлбөр маань өнөөдөр мянга мянган оюутанд боломж олгож, эдүгээ 6 мянган оюутан Австрали Улсад боловсрол эзэмшиж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Түүнчлэн хэдэн арван мянгаар тоологдох монгол иргэд Австральд сурч ажиллах болсон байна. Энэхүү айлчлалын үеэр Оюутолгой төсөлтэй биечлэн очиж танилцлаа. Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд австралийн зуу зуун инженерчлэлийн болон зөвлөх үйлчилгээний компани ажиллаж байна. Энэ нь манай хоёр орны хооронд хэрэгжүүлж байгаа түншлэлийн бодит жишээ болж байна.

Түүнчлэн энэхүү төслөөс улбаалж монголын ирээдүй хойч болсон залуус мэдлэг, ур чадварыг өөртөө шингээж байгааг харах үнэхээр тааламжтай байлаа. Манай хоёр орны хооронд анд нөхдийн харилцаа тэрхүү замаар улам өргөжин хөгжиж байгаа нь таатай хэрэг юм.

Монголчууд өөрсдийгөө “Мөнх тэнгэрийн орон” гэдэг бол австраличууд өөрсдийгөө “Агуу их тэнгэрийн орон” хэмээн нэрлэдэг. Тэгэхээр бидний дунд ижил төстэй олон зүйл байна.

Ялангуяа, эртний соёл дээр үндэслэж орчин үеийн үндэстнийг байгуулж байгаа эрмэлзэл нь ч гэсэн адилхан байна. Тийм учраас энэхүү айлчлалын хүрээнд олж харсан, сонссон дуулсан бүхнээ австраличууддаа хүргэх болно. Манай хоёр орны харилцаан дахь олон баялаг өнцгийг энэхүү айлчлалын үеэр надад харуулсан явдалд Монгол Улсын Ерөнхийлөгчид гүнээ талархаж байна. Энэхүү айлчлалын үеэр надтай уулзсан төр засгийн удирдлага, сайд нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Үүний зэрэгцээ говь нутгаар очих боломжийг олгосонд туйлын их баяртай байна. Энэхүү айлчлалыг зохион байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гаргасан хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу Улаанбаатарын оршин суугчдаас хүлцэл өчье. Айлчлалын үеэр замын хөдөлгөөнийг саатуулж байсан учраас та бүхний өдөр тутмын амьдралд саад учруулсанд уучлал хүсэж байна” гэлээ.

Амбан захирагч Саманта Мостин мэдэгдлийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МҮОНТ: Монгол Улсад хийсэн энэ удаагийн айлчлал тань улс төр, эдийн засгийн хувьд хоёр орны харилцааг шат ахиулсан айлчлал болж байна гэж харж байна. Монгол Улсад уул уурхайгаас гадна дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт нэн шаардлагатай гэж үздэг. Энэ талаар Австралийн хөрөнгө оруулагчид ямар бодолтой явдаг бол?

-Юуны түрүүнд хэлэхэд, хувийн зүгээс аливаа хөрөнгө оруулалт хийх, мөнгө санхүүтэй холбоотой ямар нэг ашиг сонирхол надад байхгүй гэдгийг урьдчилан мэдэгдье. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр хичээн ажиллажээ. Тухайлбал, Рио Тинто компани танай улсад хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болсон байна. Товчдоо бол, компаниуд чухал ач холбогдолтой ажлыг хийж чаджээ. Хоёр орон хоёулаа ардчилсан үнэт зүйлстэй, эрх зүйт ёсыг дээдэлж, хуулиа дагадаг бол хөрөнгө оруулах найдвартай бат бэх орчин бүрддэг гэж би хардаг.

-МОНЦАМЭ агентлаг: Та айлчлалынхаа үеэр Автсрали Улсаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй өөрийн биеэр танилцсан. Монголд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнг Та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Хоёр орон найрсаг дотно харилцаатай бол тэр нь яах аргагүй түншлэлд хүргэдэг юм байна. Түншлэлээс сайн үр дүн гардаг юм байна гэдгийг бэлхнээ харж болохоор байна. Энэхүү үр дүнг хамгийн тодорхой харуулж буй бодит жишээ бол ур чадварын хөгжил юм. Австраличууд монгол ажилтнуудад ур чадвар эзэмшүүлж, тэднийг хөгжүүлснээр монгол залуус өнөөдөр дэлхийн бусад улс оронд очиж ажилладаг болсон байна. Үүгээрээ хөрөнгө оруулагчид маш их бахархаж байсан. Ер нь хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн бизнесийн салбарт явагдаад зогсохгүй боловсрол, иргэний нийгэм, жендерийн эрх тэгш байдал, орлогын хувьд орхигдоод байгаа бүлгүүдэд тусламж үзүүлэх зэргээр явагддаг. Ерөнхийлөгч ч гэсэн англи хэлний боловсролыг дээшлүүлэх явдлыг онцлон дурдаж байсан. Тиймээс Австрали Улс нь цаашид боловсролын салбар дахь харилцаагаа улам хөгжүүлнэ. Тэр дундаа англи хэлний багш нарын дэмжлэгийг авчрахад анхаарал хандуулах болно.

-“Монголиа Пресс” сайт: Монголд жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар ойрын жилүүдэд идэвхтэй ажиллаж буй. Та өндөр алба хашиж буй эмэгтэй хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс эмэгтэйчүүдийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарал хандуулдаг болохыг энэхүү айлчлалынхаа үеэр олж харсан юм. Тухайлбал, Оюутолгой төслийн нийт ажиллагсдын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа илгээж буй гэх маш чухал мессеж юм. Яагаад вэ гэвэл, уур уурхайн салбарт эмэгтэйчүүд ажиллах нь төдийлөн амар биш. Тэгэхээр энэ нь их сайхан жишээнүүдийн нэг болж байна. Үүний зэрэгцээ гэр хорооллоор очиж, эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж байгаа үйл явцтай танилцлаа. Тэгэхээр ээж хүн, орон нутгийн манлайлагч хүн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхээр нарны хавтан байрлуулж, цэвэр эрчим хүч ашиглаж байгааг харах гайхалтай санагдлаа. Энэ бүх жишээг би Австралидаа очиж танилцуулна гэж бодож байна. Энэ нь манай хоёр орны харилцааны шинэ хуудсуудыг нээж өгнө гэж харж байна.

-Блүүмбэрг телевиз: Хоёр орны харилцааг Оюутолгой шиг төсөл хөтөлбөрүүдээр өргөжүүлэх боломжтой юу?

-Улс төрийн төлөөллийн хувьд ямар нэгэн үг хэлэх боломжгүй. Манай хоёр орны хооронд хөгжүүлэх түншлэлийн талаар Засгийн газар хоёр талаасаа ярилцан шийдэх учиртай. Гэхдээ Оюутолгой төсөлтэй танилцах явцад хөрөнгө оруулалт авчрах хэрэгтэй юм байна, аль аль нь ардчилсан улс учраас баримталж буй зарчмын хувьд ижил юм байна гэдгийг харж байлаа. Ардчилсан үнэт зүйлстэй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлсэн улсад хөрөнгө оруулах нь сайхан боломж гэж харж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл маань эрдэс баялгийн салбарыг хөгжүүлснээрээ Монгол Улсын ДНБ-д хувь нэмэр оруулаад зогсохгүй даян дэлхийн баялаг бүтээх үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаа явдал юм хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар цаашид ч ач холбогдолтой хэвээр байх болно. Шинэ төслийн хувьд, хоёр орны бизнесийн салбарынхан өөрсдөө шийдээд явах байх. Манай хоёр улсын хоорондох хөрөнгө оруулалт нь өргөн цар хүрээтэй, гүнзгий утга учиртай. Австраличуудаас сурсан, бас монголчуудаас манай иргэд суралцаж байгаа нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт осолдсон иргэдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг яаралтай тусламж үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ