Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 12-ны Баасан /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Холидэй инн” зочид буудлын хурлын танхимд: “Яс, булчингийн эрүүл мэнд-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээлийн төвд: Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн хэвлэлийн хурал болно.
10:00 цагт Үндэсний номын санд: АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжсэн Төвөд гар бичмэл болон модон барын каталогжуулалт, цахимжуулалтын төслийн хаалтын ёслол болно.
10:00 цагт Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд: “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилнэ.
10:00 цагт: Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны газар хэлстийн дарга нар Монгол Улсын 2026 оны төсвийн танилцуулга хийнэ.
10:00 цагт “Шангрила” зочид буудалд: “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын форумыг зохион байгуулна.
10:00 цагт Соёлын төв өргөөнд: “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийн уулзалт зөвлөгөөн болно. Утас 99065467
10:30 цагт Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан-Урт” ӨЭМТ-ийн байранд: Томуугийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхлүүлсэн нээлтийн үйл ажиллагаа болно.
11:00 цагт “Буян-Ухаа” ордонд: 38 дахь удаагийн “Барилга экспо” олон улсын барилгын үзэсгэлэн эхэлнэ.
12:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Шагайн асарт: Дундговь аймгийн "Айрагны баяр" болно.
14:00 цагт “Чингис хаан” үндэсний музейд: Лондоны их сургуулийн профессор Суссан Бабаи “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина.
Баянхонгор аймагт: Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 3-15-нд зохион байгуулж байна.
Их Британийн Ливерпүүл хотод: Сонирхогчдын боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна.
БНСУ-ын Гванжу хотноо: Байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган болж байна.
БНХАУ-ын Ханжөү хотноо: Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 5-14-нд үргэлжилж байна.
Өнөөдөр: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод эхэлнэ.
