Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 15-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: Улсын Их Хурлын намрын чуулган нээлтээ хийнэ.
10:30 цагт Улаанбаатар хотноо: Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт эхэлнэ.
11:40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд: “Улсын эх дагина Дондовдулам” уран зургийн үзэсгэлэн, гурвалсан номын нээлт болно.
12:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төслийн талаарх дүгнэлттэй холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.
Өнөөдөр Улаанбаатар болон Баянхонгор аймагт: Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын нээлт болно.
Японы Токио хотноо: мэргэжлийн сүмогийн Аки башё 2 дахь өдрөө үргэлжилнэ.
Хорватын Загреб хотод: чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
Японы Токио хотод: хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
Филиппиний Манила хотноо: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!