Их Британийн Ливерпүүл хотноо болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын шигшээ багийн 10 тамирчнаас А.Баттулга мөнгө, Л.Алтанцэцэг хүрэл медалийн эзэн боллоо.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Монголын шилдэг тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, ОБЕГ харъяа Аврагч спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Минакшитай хүч, ур чадвараа сорин тулалдан ялагдлаа. Ийнхүү Л.Алтанцэцэг 2025 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн амжилтаараа ДАШТ-ий мөнгө, хүрэл хос медальтай Монголын анхны эмэгтэй боксчин болж байна.
Мөн Ливерпүүлийн ринг дээр эрэгтэйчүүдийн 51 кг жинд Монголын залуу тамирчин, Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испанийн тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангаж, улмаар мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай хүчээ сорин тулалдаж ялснаар Дэлхийн аваргын төлөө Казахстаны тамирчинтай хүч үзлээ. Ийнхүү 2023 оны дэлхийн аварга Казаhстаны Санжар Ташкенбайтай тулалдаж ялагдсанаар А.Баттулга ДАШТ-ий мөнгөн медальт тамирчин болж монголчуудаа баярлуулав.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийг амжилттай удирдан чиглүүлж, маш өндөр түвшинд зохион байгуулан дэмжиж ажилласан Монголын боксын холбооны Ерөнхийлөгч М.Баянмөнх болон Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарт талархаж байгаагаа шигшээ багийн тамирчид талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!