Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн тэмцээний Макүүчи зиндааны 4 дэх өдрийн барилдаан /2025.09.17/ Токио хотын Кокүгикан ордонд болж Их аварга Ооносато энэ өдөр Хакүохо /М-2/-той хүчээ сорьж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 1 унаа, 3 даваатай болов.
Харин Хакүохо 2 унаа, 2 даваатай байна. Их аварга Хоошёорюү Аки башёгийн 4 дэх өдөр Аби/М-1/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 даваатай болоод байна.
Озэки Котозакүра энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/-той учраа таарч хүчээ сорин түүнийг цүкиотоши мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Тамаваши 1 даваа, 3 унаатай боллоо.
Энэ өдөр Комүсүби Такаясү, Сэкиваке Вакатакакаге учраа тааран хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай боллоо. Харин Вакатакакаге 2 даваа, 2 унаатай байна.
Украины сүмоч Комүсүби Аонишики энэ өдөр Охо /М-2/-той учраа тааран хүчээ сорин түүнд котэнаге мэхээр унаснаар адилхан 2 унаа, 2 даваатай болов.
Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Гонояама /М-3/-тай учраа таарч барилдан түүнийг уватэдашинаге мэхээр хаяснаар 4 даваатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Котошёохо/М-5/-той хүч үзэн барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар Аки башёг 3 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Кусано /М-6/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Шодай/М-11/-тэй хүч үзэн барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!