Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 18-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд: Монгол анагаах ухааны эмч нарын сайн дурын үнэ төлбөргүй үзлэг эхэлнэ.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
09:30 цагт “Корпорэйт конвеншн центр”-т: Монгол-Хятадын Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум болно.
10:00 цагт НОБГ-ын 3 давхарт 301 тоотод: Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Тавантолгой түлш ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ хамтран мэдээлэл хийнэ.
11:00 цагт МҮЭХ-ны төв байранд: Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг зохион байгуулна.
11:00 цагт "Лавай" захын хажууд: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалай "Өөдрөг" цомгийн баярын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: АНУ дахь "Монгол авьяас" академиас "AAU Volleyball-2026"-ын сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт "King ballroom"-д: "Ulaanbaatar music festival-2025" хөгжмийн наадмын хэвлэлийн хурал болно
12:00 цагт: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Баянхонгор аймагт: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.
Хөвсгөл аймагт: Хөл хориог цуцалж, өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.
Японы Токио хотод: Мэргэжлийн сумогийн Аки башё 4 дэх өдрөө үргэлжилнэ.
Хорватын Загреб хотод: Чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
Японы Токио хотод: Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
Филиппиний Манила хотод: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Хятадын Шиюн Ань хотод: Сагсан бөмбөгийн 3x3-ын U23 насны ДАШТ болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!