![]()
Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд үргэлжилж шинэ аваргуудаа тодруулсаар байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг жингийн хагас шигшээ барилдаанд дэлхийн аварга П.Орхон Японы бөх Сакура Мотокитой барилдаж оноогоор цэвэр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь Парисын олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт бөх байв.
П.Орхон өнөөдөр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана.