
Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 6 дахь өдрийн барилдаан /2025.09.19/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд болон Озэки Котозакүра нар өрсөлдөгчдөө давлаа.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 5 дахь өдөр Охо /М-2/-той учраа тааран барилдаж түүнийг шитатэнаге мэхээр хаяснаар 6 даваатай болоод байна.
Их аварга Ооносато энэ өдөр Атамифүжи /М-3/-тэй хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 унаа, 5 даваатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Хирадоүми/М-4/-тэй учраа таарч хүчээ сорин түүнийг котэнаге мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Комүсүби Такаясү, Украины сүмоч Комүсүби Аонишики-тэй учраа тааран хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 унаатай боллоо. Харин Аонишики 4 даваа, 2 унаатай байна.

Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/-той учраа таарч барилдан түүнд цүкидаши мэхээр унаснаар 4 даваа, 2 унаатай болоод байна. Тамаваши 3 даваа, 3 унаатай боллоо.
Сэкиваке Вакатакакаге энэ өдөр Гонояама /М-3/-тай учраа тааран хүчээ сорин түүнийг цүкиотоши мэхээр давснаар 2 унаа, 4 даваатай болов.
Аби/М-1/ энэ өдөр Хакүохо /М-2/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 6 унаатай болсон бол Хакүохо 3 даваа, 3 унаатай боллоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Ура/М-8/-тай хүч үзэн барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаснаар Аки башёг 3 даваа, 3 унаатай үргэлжлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Ичияамамото /М-5/-той таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 3 даваа, 3 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Кинбозан /М-8/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 4 даваа, 2 унаатай боллоо.
Вакамотохарү/М-5/ энэ өдөр Кусано/М-6/-той учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!