Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 22-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Шангри Ла” зочид буудлын “Ballroom 3” танхимд: ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд бизнес, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
09:00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд: Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт эхэлнэ.
10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
10:00 цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркад: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үйл ажиллагааны нээлт эхэлнэ.
12:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д: "Аюуд" ХХК, "Хуашенконстракшн Монгол" ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" компаниас мэдээлэл хийнэ.
13:30 цагт: УДЭТ-ын санаачилгаар ССАЖЗЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Утга зохиолын 7 хоног” аяны нээлт болно.
14:00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д: Монголын уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл хийнэ.
Завхан аймагт: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Японы Токио хотод: Мэргэжлийн сумогийн Аки башё 9 дэх өдрөө үргэлжилж байна.
Филиппиний Манила хотод: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Казахстаны Астана хотод: Өсвөрийн шатарчдын ДАШТ эхэлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!