Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 9 дэх өдрийн барилдаан /2025.09.22/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 9 дэх өдөр Котошохо /М-5/-той учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 9 даваатай болоод байна.
Их аварга Ооносато энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй хүчээ сорьж түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 1 унаа, 8 даваатай болов. Харин Вакамотохарү 6 даваа, 3 унаатай байна.
Озэки Котозакүра энэ өдөр Атамифүжи /М-3/-тэй учраа таарч хүчээ сорин түүнийг катасүкаши мэхээр хаяснаар 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Сэкиваке Вакатакакаге-тэй учраа таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр давснаар тэд адилхан 5 даваа, 4 унаатай болоод байна.
Комүсүби Такаясү энэ өдөр Хакүохо /М-2/-той учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 2 даваа, 7 унаатай боллоо. Харин Хакүохо 6 даваа, 3 унаатай байна.
Энэ өдөр Украины сүмоч Комүсүби Аонишики Аби/М-1/-тэй учраа тааран хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваа, 2 унаатай болов. Аби 9 унаатай байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Охо /М-2/-той таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаж 6 унаа, 3 даваатай боллоо. Харин Охо 5 даваа, 4 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Хирадоүми /М-4/-тэй барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Фүжинокава /М-9/-тай хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа, 4 унаатай болов.
Шодай /М-11/ энэ өдөр Тобизарюү /М-15/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 8 даваа, 1 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Шонанноүми/М-15-тэй учраа тааран барилдаж түүнийг макиотоши мэхээр хаяснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!