Өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 24-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
АНУ-ын Нью-Йорк хотноо: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцож байна.
09:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:30 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт “Blue Sky” зочид буудалд: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт эхэлнэ.
10:30 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” хэлэлцүүлэг хийнэ.
Өнөөдөр: “Утга зохиолын 7 хоног” аян үргэлжилнэ.
Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд: Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт үргэлжилнэ.
“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа болж байна.
-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.
HUE Art Gallery-д: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн гарч байна.
Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д: “Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.
Монголын уран зургийн галерейд: Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн гарч байна.
Байгалийн түүхийн музейд: Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна.
Завханд: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Орхонд: “International Conference on Agricultural, Biotechnology, Biological and Biosystems Engineering” олон улсын бага хурал зохион байгуулна.
Японы Токио хотод: Мэргэжлийн сумогийн Аки башё 11 дэх өдрөө үргэлжилж байна.
Филиппиний Манила хотод: Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна.
Казахстаны Астана хотод: өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!