Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 11 дэх өдрийн барилдаан /2025.09.24/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж Их аваргууд өрсөлдөгчдөө давлаа.
Их аварга Ооносато энэ өдөр Комүсүби Такаясү хүчээ сорьж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 1 унаа, 10 даваатай болов.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 11 дэх өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 11 даваатай болоод байна. Киришима 5 даваа, 6 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа таарч хүчээ сорин түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Вакамотохарү 6 даваа, 5 унаатай болов.
Өнөөдөр Сэкиваке Вакатакакаге, Котошохо /М-5/-той учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай болоод байна. Харин Котошохо 3 даваа, 8 унаатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Гонояама/М-3/-тай учраа тааран барилдаж түүнийг оштаоши мэхээр хаяснаар 4 даваа, 7 унаатай боллоо. Харин Гонояама 11 унаатай байна.
Энэ өдөр Украины сүмоч Комүсүби Аонишики, Шодай /М-11/ учраа тааран хүчээ сорин түүнд ёритаоши мэхээр унаснаар 8 даваа, 3 унаатай болов. Харин Шодай 9 даваа, 2 унаатай Аки башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Аби/М-1/ энэ өдөр Атамифүжи /М-3/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр хаяснаар тэд адилхан 9 унаа, 2 даваатай боллоо.
Охо /М-2/ өнөөдөр Хакүохо /М-2/-той учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 7 даваа 4 унаатай болов. Харин Хакүохо 6 даваа, 5 унаатай болов
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Дайэйшёо /М-10/-тай барилдаж түүнд окүридаши мэхээр унаснаар 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Рога А.Амарсанаа /М-11/ -тэй хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай болов. Харин Рога 5 даваа, 6 унаатай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!