Мэргэжлийн сүмо бөхийн Намрын Аки башёгийн Макүүчи зиндааны 13 дахь өдрийн барилдаан /2025.09.26/ Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж энэ өдөр Хоошёорюү өрсөлдөгчдөө унаснаар өнөөдрийн өрсөлдөгчөө давсан Ооносато Аки башёг ганцаараа тэргүүлж эхлэв.
Их аварга Ооносато энэ өдөр Сэкиваке Вакатакакаге-тэй хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 унаа, 12 даваатай болов. Харин Вакатакакаге 6 даваа, 7 унаатай болов.
Их аварга Хоошёорюү Аки башёгийн 13 дахь өдөр Озэки Котозакүра-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа, 2 унаатай болоод байна. Харин Котозакүра 9 даваа, 4 унаатай болов.
Комүсүби Такаясү өнөөдөр Вакамотохарү/М-5/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 5 даваа, 8 унаатай болсон бол Вакамотохарү 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Шодай /М-11/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 7 унаатай болоод байна. Харин Шодай 9 даваа, 4 унаатай болов.
Украины сүмоч Комүсүби Аонишики энэ өдөр Таканошо /М-7/-той учраа таарч хүчээ сорин түүнийг ваташикоми мэхээр хаяснаар тэд адилхан 10 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/ энэ өдөр Хирадоүми/М-4/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай боллоо. Харин Хирадоүми 7 даваа, 6 унаатай байна.
Хакүохо /М-2/nj89 энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/-тэй учраа тааран хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 6 унаатай болов. Онокацү 5 даваа, 8 унаатай боллоо.
Охо /М-2/ өнөөдөр Рюүдэн /М-17/-тэй учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 8 даваа 5 унаатай болов. Рюүдэн 9 даваа, 4 унаатай байна.
Өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Митакэүми /М-12/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 5 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-11/ өнөөдөр Кусано /М-6/-той хүч үзэн барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар 6 даваа, 7 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!