
Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2025 оны 09-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 19-21 хэм дулаан байна.
2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 2025 оны 10 дугаар сарын 03 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, Аравдугаар сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи есдүгээр сарын 30, Аравдугаар сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Аравдугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар