Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөнө.
09:00 цагт: Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар анги хамтран Хөгжлийн бэршээлтэй иргэдэд гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хамтарсан сургалт зохион байгуулна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Монгол Улс-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна.
09:30 цагт Корпорейт зочид буудалд: Монгол Улс дахь II удаагийн HSK БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэн болно.
10:00 цагт Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхимд: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээнд шинээр хагас коксон түлш хэрэглэх болсонтой холбоотой мэдээлэл хийнэ.
11:00 цагт СБД-ийн 9 дүгээр хороонд: "Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.
11:00 цагт Хангарди ордонд: НИТХ-ын Ээлжит V хуралдаан болно.
11:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд: Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шударга цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж, суулт эхлүүлэх шийдвэр гаргасан талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Эв нэгдлийн хөдөлгөөнөөс: “Тогтолцоонд өөрчлөлт хийцгээе” сэдвээр мэдээлэл хийнэ.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд: МУЭ-ийн гишүүн, зураач Л.Халзангийн “Усан будаг” үзэсгэлэнгийн нээлт болно.
Өнөөдөр: "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн гарч байна.
Нийслэлд: Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
УДЭТ-т: Тус театрын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
“Норпэй” арт галерейд: "Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл гарч байна.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хөвсгөл аймагт: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэнэ.
Сэлэнгэ аймагт: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Завхан аймагт: Тус аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Токио хотод: “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын Ерисейра хотод: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн гарч байна.
Мальт улсад: Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!