Гэрэл зургийг Вандан Даваа, Лондон хот
Энэ сарын 15-19-нд Английн Лондон хотод мэргэжлийн сүмо бөхийн аялан тоглолт болж байна. Лондон хотын “Royal Albert Hall” ордонд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд зөвхөн дээд зиндааны бөхчүүд оролцож байгаа юм.
Манай улсаас 5 бөх барилдаж байгаа нь Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, маэгаширагийн нэг дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, маэгаширагийн 6 дахь бөх Онокацү Б.Чойжилсүрэн, маэгаширагийн 7 дахь бөх Оошёоүма П.Дэлгэрбаяр нар болон ОХУ-ын нэр дээр барилддаг, маэгаширагийн 11 дэх бөх Роога А.Амартүвшин нар оролцож байна.
Тэднийг ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх хүлээн авч уулзан, халуун дотно яриа өрнүүллээ.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ /UB.LIFE/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!