Сингапур улсад болсон Олон улсын тэшүүрийн холбооны календарьт багтдаг “Sea Open Short Track Trophy” тэмцээн (IV.01-02)-ээс Монгол тэшүүрчид 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд ОУХМ Баттулгын Гэрэлтуяа 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бол залуучуудын ангилалд Эрдэнэбилэгийн Мөнх-Эрдэнэ 2 мөнгө, 1 хүрэл, Баярхүүгийн Баттулга 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болжээ.
Тэнгисийн нээлттэй тэмцээнд Монгол, Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Энэтхэг, Сингапур, Малайз, Хонгконг, Тайвань, Вьетнам, Индонези гэсэн 11 орны 120 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд хурдаа сорин өрсөлдсөн байна.