ХОФДДОРП, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /TASS/. Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо (FIFPro) 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг танилцууллаа. Энэхүү багийн бүрэлдэхүүнийг дэлхийн 68 орны 26 мянга гаруй хөлбөмбөгчний дунд явуулсан санал хураалтын дүнгээр сонгожээ.
Сонгогдсон 11 тоглогчийн тав нь "Пари Сен-Жермен" багийн хөлбөмбөгчид бөгөөд эдгээр нь "Алтан бөмбөг"-ийн эзэн Усман Дембеле, Ашраф Хакими, Нуно Мендеш, Витинья, мөн "Манчестер Сити" рүү шилжсэн хаалгач Жанлуижи Доннарумма нар юм.

Бэлгэдлийн шигшээ багт мөн Виржил ван Дейк (Ливерпүүл), Килиан Мбаппе, Жуд Беллингем (Реал), Коул Палмер (Челси), Педри, Ламин Ямаль (Барселона) нар багтжээ.
Мбаппе, ван Дейк, Беллингем нар 2024 оны бэлгэдлийн шигшээ багт багтаж байсан юм.
Өнгөрсөн улиралд ПСЖ баг Аваргуудын лиг, Францын аварга шалгаруулах тэмцээн, Францын цом, Супер цомыг хүртсэнээс гадна, клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
	
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!