Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 13-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт МҮЭХ-ны төв байранд: МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир сэтгүүлчидтэй “Өглөөний уулзалт” хийнэ.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт ШУА-д: Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулах зохион байгуулж буй ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөр” болно.
11:00 цагт Хангарди ордонд: “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 30 хоногийн хугацаатай зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт Хүний эрхийн үндэсний комиссын хурлын танхимд: “Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа” -ны нөхцөл байдлын талаар ХЭҮК-оос мэдээлэл өгнө.
14:00 цагт: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг энэ онд Булган аймгийн Дашинчлэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээс илрүүлсэн тухай, шинжлэх ухааны ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
ХЗДХЯ-нд: Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, семинар болно.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Улсын драмын эрдмийн театрт: "Үгүйлэгдсэн хайр" уянгын драм толилуулж байна.
Оросын шинжлэх ухаан соёлын төвд: "Сүүлчийн бороо" мета драмын жүжиг гарч эхэлнэ.
"Улаан гэр" галерейд: Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл гарч байна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарч байна.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэлийг энэ сарын 14-нд хаана.
Уран зургийн галерейд: МУСГЗ П.Цэгмидийн "Би" шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.
Бий контемпорари арт галерейд: Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
Хөвсгөл аймагт: Их-Уул сумын уугуул Кино механикч МУСТА Ж.Оросоо, О.Алтансүх нарын нэрэмжит "Дэлгэц дүүрэн аялгуу" Монгол киноны дууны уралдаан болно.
Сэлэнгэ аймагт: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.
"Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион байгуулж байна.
Архангай: “Дэлхийн чанарын өдөр-2025” өдөрлөг АРА аренад болно.
Өмнөговь аймагт: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Египетийн Каир хотноо: Буудлага спортын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилж байна.
БНХАУ-ын Шанхай хотод: “Олон улсын импортын экспо-2025”-д Монголын ноолуур, самар, байгалийн гаралтай хүнс, гоо сайхны болон мах, махан бүтээгдэхүүнийг сурталчилж байна.
Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!