
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 4 дэх өдөр Их аварга Ооносато Вакамотохару/М-2/-тай таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяж 5 дахь даваагаа авсан бол Вакамотохару 1 даваа, 4 унаатай болов.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Хирадоүми/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 4 даваа, 1 унаатай боллоо.

Озэки Котозакүра башёгийн 2 дахь өдөр Хакүохо /М-1/-той хүчээ сорьж түүнийг уватэдашинаге мэхээр хаяснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Вакатакакаге /М-1/-тэй таарч барилдан түүнд окүритаоши мэхээр унаснаар башёг 4 даваа, 1 унаатай үргэлжлүүлж байна. Харин Вакатакакаге ганц даваатай башёг үргэлжлүүлж явна.
Комүсүби Таканошо энэ өдөр Хакүохо/ М-1/ таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 5 унаатай болсон бол Хакүохо 2 даваа, 3 унаатай байна.
Комүсүби Такаясү башёгийн 5 дахь өдөр Сэкиваке Охо-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давж 4 даваа, 1 унаатай болов.
Энэ өдөр Киришима Б.Лхагвасүрэн/М-2/, Тамаваши/М-4/ нар хоорондоо тааран хүчээ сорин барилдахад Киришима хатакикоми мэхээр Тамавашиг хаяснаар 3 даваа, 1 унаатай, харин Тамаваши 3 даваа, 2 унаатай болов.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Атамифүжи/М-5/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар Кюүшюү башёг 2 даваа, 3 унаатай, башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Аби /М-7/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 2 даваа, 3 унаатай боллоо. .
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Шиши /М-11/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 2 унаа, 3 даваатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Рюүдэн /М-14/-тэй учраа тааран барилдаж түүнд уватэдашинаге мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!