
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 14-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Байгалийн түүхийн музейд: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа болно.
09:00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан дор “Үндэсний чанарын чуулган-2025” үйл ажиллагаа болно.
09:00 цагт Богд хааны ордон музейд: Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
13:30 цагт Хуульчдын ордонд: Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг” болно.
14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан бурхан урлаач Ч.Батзориг “Суварга” лекц болно.
Олон улсын соёлын өв хөрөнгийг хууль бус хил давуулахын эсрэг өдөр тохиож байна.
-Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт ХЗДХЯ-нд болж байна.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драм Улсын драмын эрдмийн театрт толилуулж байна.
-"Сүүлчийн бороо" мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.
"Улаан гэр" галерейд: Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл гарч байна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарч байна.
Уран зургийн галерейд: МУСГЗ П.Цэгмидийн "Би" шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.
Бий контемпорари арт галерейд: Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
Сэлэнгэ аймагт: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.
"Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион байгуулж байна.
Сүхбаатар аймагт: Шилийн богд хайрхны ар бэлд Монгол туургатны адуун соёлын “Агтана хүрээт- 2025” хүлэгч эрсийн наадам болно.
Сүхбаатар суманд: "Хүүхдийн чуулган-2025" үйл ажиллагаа болно.
Өмнөговь аймагт: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Египетийн Каир хотноо: Буудлага спортын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилж байна.
БНХАУ-ын Шанхай хотод: “Олон улсын импортын экспо-2025”-д Монголын ноолуур, самар, байгалийн гаралтай хүнс, гоо сайхны болон мах, махан бүтээгдэхүүнийг сурталчилж байна.
Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!