
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 5 дахь өдөр Их аварга Ооносато, Хирадоүми/М-3/-тэй таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр хаяж 6 даваатай Кюүшюү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Вакамотохару/М-2/-тай учраа таарч барилдахад өрсөлдөгч нь тачиагаас зайлж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 даваа, 2 унаатай боллоо. Өрсөлдөгч нь 2 даваа, 4 унаатай байна.

Озэки Котозакүра башёгийн 5 дахь өдөр Тамаваши/М-4/ нар хоорондоо тааран хүчээ сорин барилдахад Тамаваши окуридаши мэхээр хаяснаар 4 даваа, 2 унаатай болж Котозакүра 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Ура /М-3/-тай таарч барилдан түүнийг ёрикри мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Сэкиваке Охо энэ өдөр Хакүохо/ М-1/ таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 3 унаатай болсон бол Хакүохо 2 даваа, 4 унаатай байна.
Комүсүби Такаясү башёгийн 5 дахь өдөр Комүсүби Таканошо-той таарч хүчээ сорин түүнд ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 2 унаатай болсон бол Таканошо ганц даваатай байна.
Энэ өдөр Киришима Б.Лхагвасүрэн/М-2/, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч барилдан өрсөлдөгчөө ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 3 унаатай боллоо.

Өнөөдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/, Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ нар хоорондоо учраа тааран барилдаж Ошёома окуридаши мэхээр давснаар Кюүшюү башёг 3 даваа, 3 унаатай, Онокацү 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Дайэйшёо /М-11/-тэй хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 3 унаа, 3 даваатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Шонанноүми /М-15/-тэй учраа тааран барилдаж түүнийг катасүкаши мэхээр хаяснаар 3 даваа, 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!