
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 7 дахь өдөр Их аварга Ооносато, Ура /М-3/-тай таарч барилдан түүнийг уватэнери мэхээр хаяж 7 даваатай Кюүшюү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Тамаваши/М-4/-тэй учраа таарч барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай болсон бол Тамаваши 4 даваа, 3 унаатай байна.
Озэки Котозакүра башёгийн 7 дахь өдөр Вакамотохару/М-2/-тай тааран хүчээ сорин барилдахад түүнд уватэнаге мэхээр ойчиж 2 даваа, 5 унаатай болов.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Комүсүби Такаясү-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болсон бол Такаясү 4 даваа, 3 унаатай байна.
Сэкиваке Охо энэ өдөр Киришима Б.Лхагвасүрэн/М-2/-тэй таарч барилдан түүнд ёрикри мэхээр унаснаар 3 даваа, 4 унаатай болж харин Киришима 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Комүсүби Таканошо, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч барилдан өрсөлдөгчдөө окуридаши мэхээр унаснаар 1 даваа, 6 унаатай болсон бол Вакатакакаге 2 даваа, 5 унаатай байна.
Өнөөдөр Хакүохо/ М-1/, Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай учраа тааран түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адилхан 3 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Мидорифүжи /М-9/ нар хоорондоо учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчөө ёритаоши мэхээр хаяснаар 3 даваа, 4 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Ошоүми /М-16/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 3 унаа, 4 даваатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Митакэүми /М-13/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!