Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 17-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Монголбанкны Г байранд: “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
11:00 цагт Үндэсний статистикийн хороонд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Эко хүүхдийн төлөө нэгдэе” сэдвээр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас мэдээлэл хийнэ
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд: ОХУ-аас ирсэн мэргэжлийн эмч нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Сайн санааны үйлс” аяны нээлт болно.

"Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.
-Монголбанкнаас санаачлан “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” хурал зохион байгуулна.
УДЭТ-ын тайзнаа: "Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг толилуулж байна.
Оросын шинжлэх ухаан соёлын төвд: "Сүүлчийн бороо" мета драмын жүжиг гарч байна.
"Улаан гэр" галерейд: Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл гарч байна.
"HUE" арт галерейд: Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарч байна.
Уран зургийн галерейд: МУСГЗ П.Цэгмидийн "Би" шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл гарна.
Бий контемпорари арт галерейд: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Бий контемпорари арт галерейд: “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
Сэлэнгэ аймагт: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.
"Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион байгуулж байна.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Египетийн Каир хотноо: Буудлага спортын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилж байна.
БНХАУ-ын Шанхай хотод: “Олон улсын импортын экспо-2025”-д Монголын ноолуур, самар, байгалийн гаралтай хүнс, гоо сайхны болон мах, махан бүтээгдэхүүнийг сурталчилж байна.
Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!