
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 1-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
Өнөөдөр: Олон улсын банкны өдөр болон Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна.
08:30 цагт ГХЯ-нд: Ментор, Ментий нарын хагас жилийн үр дүнгийн уулзалт болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
15:00 цагт ШУТИС-ийн номын санд: “ШУТИС- Соёлын сар” аяны үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг болно.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг [email protected] и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Өвөрхангай аймагт: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!