Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 2-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:00 цагт “Zu event hall”-д: “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа болно.
14:00 цагт УИХ-ын Тамгын газрын I байранд: Олон нийтийн хэлэлцүүлэг болно.
11:00 цагт “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд: Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тайлбар, залруулга хийнэ.
17:30 цагт МУИС-ийн хичээлийн II байранд: БНХАУ-ийн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын дээд сургуулийн профессор Б.Оюун “Дунхуан агуйгаас илрүүлсэн дундад эртний монгол хэлний дурсалт бичиг хийгээд түүний судалгааны тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг [email protected] и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
Уран зургийн галерейд: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Өвөрхангай аймагт: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!