Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:50 цагт “Чингис хаан” үндэсний музейн I давхрын “Muse” кофе шоп-д : “БНАСАУ-ын эдийн засгийн хөгжлийн бодлого 1990-2010 онд: Тухайн үеийн Монгол-БНАСАУ-ын харилцаа ба цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
14:00 цагт Төрийн ордонд: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа болно.
18:00 цагт “Hue” арт галерейд: Таван уран бүтээлчийн хамтарсан “Unity” үзэсгэлэнгийн нээлт болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өв, өлгий-3000” үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
“Бий контемпорари” арт галерейд: “Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Монгол арт” галерейд: МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
ОХУ-ын Сочи хотод: Өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!