Болзолт уралдааны Зохион байгуулах комиссыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахалж байгаа юм. Уралдааныг 21 аймаг, есөн дүүргийн бүх боловсролын байгууллагыг хамруулан үргэлжлэх тус болзолт уралдааныг МҮОХ, БТСУХ, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн болзолт уралдаан энэ сарын 10-наас 5 дугаар сарын 10-нд дөрвөн үе шаттай үргэлжлэх бөгөөд шат болгонд тодорхой сэдвийн агуулгыг тусгасан арга хэмжээ хийж гүйцэтгэх юм.
Тухайлбал, энэ сарын 10-наас 2 дугаар сарын 10-нд үргэлжлэх нэгдүгээр шатанд сургуулийн олимпын танхимыг тохижуулж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэл тусгагдсан юм. Зохион байгуулагчдаас болзолт уралдаандаа идэвхтэй хамрагдахыг нийт боловсролын байгууллагууддаа уриалж байгаа аж.