
Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 5-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт "New cafe"-д: Olloo апп-ын танилцуулга уулзалт болно.
13:30 цагт Монголын театрын музейд: “Түшдийн Рашаан” бясалгал, урлал, халуун рашаант амралтын газрын “2026 өвлийн үзэсгэлэн”-гийн нээлт болно.
2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” арга хэмжээ гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

HUE Art Gallery-д: Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
"Чингис хаан" үндэсний музейд: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!