“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдын дунд 2 үе шаттай сургалт зохион байгуулж, хөтөлбөрийн шилдэг оролцогчдыг шалгаруулсан. Хөтөлбөрөөс шалгарсан шилдгийн шилдэг 10 албан хаагчийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа.
Шилдэг албан хаагчдын нэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Лхамсүрэн шалгарчээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шилдэг албан хаагч болсон Б.Лхамсүрэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.