ХОЁР ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
10 минут 48 секунд

ХОЁР ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Венесуэлд явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаа алт, зэс зэрэг металлуудын үнийг өсгөлөө. Мөн Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгохоор шийдвэрлэсэн бол Иранд өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал улам өргөжжээ. Ингээд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Николас Мадурог шүүх хурал боллоо

Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар Каракаст АНУ-ын цэргүүдэд баривчлагдсанаас хоёр хоногийн дараа Нью-Йорк хотын шүүхэд дуудагдлаа. Хагас цаг орчим үргэлжилсэн эхний техникийн шүүх хурлын үеэр Мадуро өөрт нь тулгасан ялтай анх удаа танилцсан гэж мэдэгджээ. Хурлын үеэр Мадуро болон түүний гэргий өөрсдөд нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрөөгүй байна. "Би гэм буруугүй. Би бол ёс зүйтэй хүн. Би одоо ч гэсэн улсынхаа ерөнхийлөгч хэвээрээ байгаа" гэж Мадуро орчуулагчаар дамжуулан хэлжээ.

Мадурог мансууруулах бодисын терроризмыг зохион байгуулсан, кокаин хууль бусаар оруулах зорилготой хуйвалдсан, мөн зэвсэг, тэсрэх төхөөрөмж хадгалсан зэрэг нийт дөрвөн зүйл ангиар буруутгасан байна. Түүний хэргийг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагатай холбоотой хэрэг, мөн кино продюсер Харви Вайнштейны хэрэг зэрэг олон дуулиант хэргийг шийдвэрлэж байсан туршлагатай дүүргийн шүүгч 92 настай Элвин Геллерштейн шүүж байгаа юм. Дараагийн хурлыг гуравдугаар сарын 17-нд товлсон байна.

Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно

“Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтдаг орнуудын удирдагчдын уулзалт Парис болж, Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. Уг баримт бичигт АНУ-ын удирдлага дор гал зогсоох үйл явцад хяналт тавих, Украиныг хамгаалахын тулд урт хугацаанд зэвсэг техник нийлүүлэх, дайны дараа Украиныг сэргээн босгоход тусламж үзүүлэх, мөн Оросын цэргүүд дахин довтолсон тохиолдолд Украиныг дэмжих үүрэг хүлээсэн хэлэлцээрүүдийг боловсруулах зэрэг заалтууд багтсан байна. Түүнчлэн Украин, Франц, Их Британийн удирдагчид гал зогсоосны дараа Украины нутагт цэрэг байрлуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч 2019 оноос хойш анх удаа Хятадад айлчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадад дөрвөн өдрийн төрийн айлчлал хийлээ. Энэ бол Өмнөд Солонгосын удирдагч Хятад улсад сүүлийн зургаан жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм. БНСУ Бээжинтэй харилцаагаа шинэ шатанд гаргаж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тогтоон барихад Хятадын дэмжлэгийг авахыг эрмэлзэж байгааг энэхүү айлчлал харууллаа. Ли Жэ Мён Бээжинд хийсэн айлчлалаараа Хятад, Солонгосын харилцааг шинэ шатанд гаргахыг оролдлоо гэж ажигчлагчид дүгнэв. Энэхүү төрийн айлчлал нь Тайванийн асуудлаар Хятад, Японы хооронд ноцтой зөрчилдөөн үүсэж, бүс нутгийн байдал хурцадсан үед боллоо.

Хятад, Африкийн Холбоо стратегийн яриа хэлэлцээ хийлээ

Этиопын нийслэл дэх Африкийн Холбооныны төв байранд Хятад-Африкийн Холбооны стратегийн 9 дэх удаагийн яриа хэлэлцээ боллоо. Уг хэлэлцээг Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Африкийн Холбооны Комиссын дарга Махмуд Али Юсуф нар даргалан явуулав.

Ираны эсэргүүцлийн жагсаал эрчээ авлаа

Эдийн засгийн хямрал, үндэсний валютын ханшийн уналтаас болж 2025 оны 12 дугаар сарын 28-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал дээд удирдагч Али Хаменеиг огцрохыг шаардсан улс төрийн акц болж хувирлаа. Тус улсын 31 мужийн 27-д нь эсэргүүцлийн жагсаал болж байна.

Human Rights News Agency байгууллагын мэдээлснээр, үймээн самуун эхэлснээс хойш 42 хүн амиа алджээ. BBC агентлагийн сурвалжлагч 21 хүн амиа алдсан болохыг баталсан байна. Мөн 2200 орчим жагсагчийг баривчилжээ. Төрийн мэдээллийн Fars агентлагийн мэдээлснээр, 250 орчим цагдаагийн ажилтан, “Басиж” отрядын 45 дайчин шархадсан байна.

Пүрэв гаргийн орой Ираны бүх нутагт интернэт тасарчээ. Баасан гарагт Ираны засгийн газар “улс орны нөхцөл байдлын улмаас” сүлжээг тасалсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Европын Холбоо Өмнөд Америктай байгуулсан худалдааны хэлэлцээрийг баталлаа

Дональд Трамп засгийн эрхэнд гарснаас хойш дэлхий даяар чөлөөт худалдаа хумигдах хандлага давамгайлж байгаа үед, мөн Европын фермийн аж ахуй эрхлэгчид хүчтэй эсэргүүцэж байсан хэдий ч Европын Холбоо 25 жилийн турш хэлэлцсэний эцэст Өмнөд Америкийн томоохон эдийн засаг бүхий орнуудтай байгуулсан “Зууны худалдааны гэрээ”-г батлахаар шийдвэрлэжээ.

Европын Зөвлөл МЕРКОСУР-той хийсэн гэрээг батлахын тулд 27 гишүүн орны 15 нь буюу тус холбооны хүн амын 65 хувийг төлөөлсөн олонхын санал шаардлагатай байсан юм. Энэ босгод баасан гаргийн өглөө хүрсэн ажээ. Ингэснээр Европын зах зээлд Өмнөд Америкийн мах, элсэн чихэр, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж нээгдэж байгаа бол хариуд нь Европын автомашин, эм, дарс, бяслагийг Өмнөд Америкт татваргүй нийлүүлнэ.

Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятадтай хийж буй өрсөлдөөнд давуу талыг Европын Холбоонд олгоно. Одоогийн байдлаар Европын Холбоо энэ өрсөлдөөнд ялагдах байдалтай байгаа юм. Харин Өмнөд Америкийн 270 сая хүн амтай Бразил, Аргентин, Парагвай, Уругвай гэсэн дөрвөн улс хагас тэрбум хүн амтай Европын зах зээлд нэвтрэх боломжтой боллоо.

Лас-Вегаст шинэлэг технологи, инновацыг бүтээгчид цугларлаа

Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох “CES-2026” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо боллоо. Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд салбартаа тэргүүлэгч Meta, Lenovo, Samsung, Nvidia болон бусад 3500 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцуулсан бол 150 гаруй улс орноос 141 мянга гаруй хүн ирж үзсэн нь өнгөрсөн оны дээд үзүүлэлтийг давтлаа. Энэхүү үзэсгэлэнг “дэлхийн хамгийн шинэлэг технологи, инновацыг бүтээгчдийн цугларал” хэмээн нэрлэдэг.

АНУ газрын тос тээвэрлэгч тав дахь хөлөг онгоцыг саатуулав

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Зүүн Тиморын далбаан дор явж байсан газрын тос тээвэрлэгч Olina хөлөг онгоцыг Карибын тэнгист Тринидада ба Тобагогийн эргийн ойролцоо саатуулжээ. Энэ нь Венесуэлийн газрын тосны экспортод хяналт тавих Вашингтоны ажиллагааны хүрээнд сүүлийн долоо хоногуудад саатуулсан тав дахь хөлөг онгоц болж байна. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, уг хөлөг онгоц АНУ-ын тусгай хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилан авч явсны дараахан Венесуэлээс хөдөлсөн бөгөөд газрын тос ачсан байжээ.

Зэсийн үнэ анх удаа 13 мянган ам.доллароос давлаа

Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ долоо хоногт анх удаа нэг тонн нь 13 мянган ам.доллароос давлаа. Мягмар гаргийн арилжааны явцад гурван сарын дараа нийлүүлэх зэсийн гэрээний үнэ 2.65 хувиар өсөж нэг тонн нь 13 390 ам.долларт хүрчээ.

Зэсийн хомсдолтой холбоотой зах зээлийн түгшүүр болон Венесуэлийн нөхцөл байдал гол ашигт малтмалын төлөөх өрсөлдөөнийг ширүүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна.

Үнэ өссөн явдалд дэлхий даяар эрэлт тогтвортой байна гэсэн таамаглал мөн нөлөөлжээ. Ялангуяа цахилгаан сүлжээний шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний болон дата төвүүдийг өргөжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа үед эрэлт тогтвортой байх болно. 2026 онд зэсийн үнэ өснө гэж Goldman Sachs банкны шинжээчид таамаглаж байна. Энэ долоо хоногт алтны спот үнэ 0.9 хувиар өсөж, нэг унц нь 4370 ам.доллароос давсан байна. Мөн мөнгөний үнэ 0.7 хувиар өсөж, 73.32 ам.долларт хүрчээ.

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • АНУ, Данийн төлөөлөгчид Гренландын асуудлыг хэлэлцэнэ.
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчилна.
  • Автралийн нээлттэй тэмцээн Мельбурнд нэгдүгээр сарын 12-нд эхэлнэ.
  • Европын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-нд Их Британийн Шеффилд хотод эхэлнэ.
  • Европын эрэгтэйчүүдийн усан пологийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Белград хотод үргэлжилнэ.
  • Харбины цас, мөсний олон улсын наадам үргэлжилнэ.
  • Швед, Норвеги, Дани улсуудад болох Европын эрэгтэйчүүдийн гандболын 17 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 15-нд эхэлнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Forbes: Хамгийн их орлоготой клубүүдийн жагсаалт гарчээ

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов