
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны анхны башё өчигдөр /2026.01.12/ эхэлсэн бөгөөд 2 дахь өдрийн байрилдааны тоймыг та бүхэнд толлуулж байна.
Хацү башёгийн 2 дахь өдрийн барилдаанд Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Рагчаагийн Жамъяантогтох/М-17/, Ошоүми/М-16/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Котошохо/М-10/-той учраа тааран түүнд цүкиотоши мэхээр давснаар 1 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Шодай/М-8/-тай хүч үзэн барилдаж түүнд хикиотоши мэхээр унаж 1 даваа, 1 унаатай болоод байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/-тэй учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар Ошёома 2 даваатай болсон бол Онокацү 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Атамифүжи/М-4/-тэй хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай болоод байна.

Комүсүби Вакамотохару энэ өдөр Хакүнофүжи/М-3/-тэй таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр унаснаар Хакүохо нэрээ өөрчилсөн Хакүнофүжи 2 даваатай боллоо.
Киришима Б.Лхагвасүрэн Таканошо/М-3/-той хүчээ сорьж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.

Сэкиваке Такаясү башёгийн 2 дахь өдөр Вакатакакаге/М-2/-тэй таарч барилдан түүнд катасүкаши мэхээр уналаа.
Хацү башёгийн 2 дахь өдөр Озэки Котозакүра, Ура/М-2/-тай учраа тааран барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяж 2 даваатай болов.
Украины сүмоч Озэки Аонишики энэ өдөр Ёшинофүжи /М-5/-тэй таарч барилдан түүнийг кубинаге мэхээр хаяснаар башёг 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү Хацү башёгийн эхний өдрийн барилдаанд Ичиямамото/М-1/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 2 даваатай болоод байна.
Харин Их аварга Ооносато, Комүсүби Охо таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давж 2 даваатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!