“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
10 минут 55 секунд

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Эх орныхоо өнцөг булан бүр, дэлхий даяар тархан суугаа, эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд шинэ ардчилсан Үндсэн хуулийн өдөр, 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны 1-р сарын 13-нд төр улсын оршин тогтнохуйн баталгаа, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан нийгмийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулиа улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, эв санал, хүсэл эрмэлзэл нэгдэн тунхаглан баталсан билээ.

Үндсэн хууль бол иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын үндсэн эрхүүд, үндсэн зарчмууд, үнэт зүйлсийг өөртөө бүрнээ цогцлоон шингээсэн, хүн бүр эрх чөлөөтэй, хуулийн өмнө эрх тэгш байх, засгийн эрх гагцхүү ард түмний гарт байх, төр, ард түмний итгэлцлийн эрхэм дээд илэрхийлэл болсон баримт бичиг билээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тунхаглан заасан иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нь ард түмний эрхэм дээд шийдвэр, сонголтоор бүрэлдсэн Улсын Их Хурлын эн тэргүүний үүрэг. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх нь нэг талаас тусгаар тогтнол, чөлөөт нийгмийн замыг сонгосны түүх, нөгөө талаас хүний эрхийг сахин хамгаалахын төлөө хийх ажил, шийдэх асуудлаа тунгаан хэлэлцэхийн утга учир. Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэхийн үр шим хүн бүр, хэн бүхэн төрөхөд цуг заяасан жам ёсны эрхээ нандигнан хамгаалах мэдлэгээ ахиулж, мэдрэмжээ дээшлүүлэхэд оршино. Учир нь улсын эрх бол иргэний эрх. Хүний эрх бол хүн Таны эрх.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 34 жилийн ойг тэмдэглэхдээ, эх орны ирээдүйн эзэд болсон хүүхдийн эрх, өнөөдрөөс илүү маргаашийг өөрсдийн гараар бүтээх эдийн засгийн эрх чөлөөг онцгойлон авч үзэж байна.

Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр хүний эрхийг хамгаалах тухай хөндөх боломжгүй. Та бидний ажил, мэргэжил, амьдран суугаа газар нутаг, хувийн сонирхол хоорондоо өөр боловч үр хүүхдүүдээ эсэн энх, эрүүл саруул, ээлтэй аюулгүй орчинд өсгөн торниулах, эрдэм боловсролтой, дэлхийн монгол хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хүсэл сонирхол нэгэн цул ээжүүд аавууд билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т “…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР ХАМГААЛНА;” хэмээн тунхаглан заасан. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байна. Монголын энхрий үрс зүрх сэтгэл шимшрүүлсэн ноцтой гэмт хэргүүдийн хохирогч болсоор байгаа нь биднээс үүрэг хариуцлага, үр дүн нэхэж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүрийн илтгэлдээ онцлон анхааруулсаар ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол, зөрчил, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт бүрийн цаана энхрий үрсийн урссан нулимс бий. Аврал эрж, айж зовсон гэмгүй олон хүүхдийн гуниг дүүрэн харц бий. Алдрай жаахан хүүхдүүдийн алдарсан амь, хохирсон эрүүл мэнд, булаагдсан ирээдүй бий.

Хамгаалж чадаагүй хоцорсон, хаягаар нь хүрээгүй хөшүүн хойрго тусламж, үйлчилгээ, хууль, тогтоомжийн хагас хугас хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаагүй уялдаа, хангалтгүй хамтын ажиллагаа, хайр энэрэл дутсан хайнга буруу хандлага, хариуцлагын хохирогч нь хүүхэд.

Улсын Их Хурал 2023 онд 8.0 тэрбум, 2024 онд 14 тэрбум, 2025 онд 20 тэрбум төгрөг болгон жилээс жилд хүүхэд хамгаалалд зориулах татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгийг өсгөн нэмж, төсөвлөн баталсаар ирсэн боловч, эзнээ олоогүй, үр өгөөжгүй, зориулалтаараа зарцуулагдаагүй санхүүгийн зөрчил дагуулсан алдаа дутагдал илэрсээр байна. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн үр өгөөжийг ч бууруулж байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлээд бүтэн жил болж байна. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 журмаас эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн салбарт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад зориулах 14 журмыг өдийг хүртэл батлаагүй байна. Хүний хүслийг хяссан хүнд суртлын журам, дүрэм зохиохдоо нүх цоорхой олж, өндөр хурд гаргадаг шигээ Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжүүлэх журмуудыг түргэн шуурхай батлахыг Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ дагуу хатуу шаардаж, хараа хяналт тавих болно гэдгийг онцлон анхааруулъя.

Хүүхэд хамгаалах түр байр байгуулах хөрөнгө мөнгийг баталж шийдээгүй зургаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг төрийн хууль, хүүхдийн эрхийн өмнө хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг онцлон анхааруулж байна.

Улсын Их Хурал 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарах жил болгоно. Хүүхдийн төлөө “За” гэж хоосон хэлэх биш, хүүхдийн төлөө заавал хийх жил болгоно. Улсын Их Хурлын хаврын чуулганаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эн тэргүүнд хэлэлцэн батална. Улсын Их Хурал хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсан. Үүнийг амилуулан хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг төслийг шуурхай хэлэлцэн батална. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно.

Улсын Их Хурал 2023 онд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 35 дугаар тогтоол баталсан. Гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр заасан боловч хэрэгжилт хангалтгүй байна. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог уг үндсээр нь эргэн харахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, олон улсын жишгийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах “Шинэ саран” агентлаг байгуулах болно. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай албыг байгуулан ажиллуулна.

Үндсэн хуулийн 34 жилийн ойг тохиолдуулан иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг хүлж багласан чөдөр тушааг тайлах "Чөлөөлье" санаачилгын талаар онцолж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүлээс, хүнд суртлын гох дэгээг тайлах энэ санаачилгыг боловсруулан дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд бодит ажил хэрэг болгож эхэлсэн.

Зөвшөөрөл нэртэй хориглолт, авилгын хөрс тэжээл болсон хүнд суртлын чөдөр тушаанаас хүний хийж бүтээх хүсэл мөрөөдөл, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх замыг элдэв саад тээгээс чөлөөлөх болно. Иргэн, компани, хуулийн этгээд “хориглоогүй л бол шууд зөвшөөрөгдөж”, бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүйгээр шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуульчлан нээх болно.

Алтан нарны илч гэрлийг хүртэл алга дарам цаасаар хаасан 15 шат дамжлага, сэргээгдэх эрчим хүчээ төвийн шугамд хүнд сурталгүй нийлүүлэх замыг чөлөөллөө.

Улсын Их Хурлын цахим талбар d.parliament-д хиймэл оюун ухааны дүн шинжилгээний цэс нэмлээ. Хүссэн хэн бүхэн гар утсаа ганц хоёр товшоод өргөн мэдүүлсэн хуулиуд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хязгаарлах, зөрчих эсэхийг иргэд өөрсдөө олуулаа хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашиглан эрх чөлөөгөө хамгаалах бололцоог нээлээ.

Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад оршдог. Энэ бол Үндсэн хуулийн амин сүнс. Тодруулан хэлбэл, Үндсэн хууль иргэнээ төрөөс хамгаалдаг. “Чөлөөлье” санаачилга бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэй юм.

Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм.

Энхрий үрс минь инээж байг!

Эрх чөлөөний наран иргэн бүхийг алагчлалгүй ивээг!

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов