Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. E-Mongolia, D-Gov.mn системийг ашиглан иргэд өнөөдрөөс эхлэн Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээдэг боллоо.
Засгийн газар иргэн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах зорилгоор D-Gov.mn цахим системийг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус портал нь ямар нэг асуудал иргэдийн санал, санаачилга, шийдэл, олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой.
Энэхүү зорилгын хүрээнд 11-11 тусгай дугаараас гадна дээрх хоёр системээр дамжин иргэд ийнхүү Ерөнхий сайдаас өөрсдийн сонирхсон асуултыг асууж, саналаа илгээж болох нь.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!