
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башёгийн /2026.01.13/ 4 дэх өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/, Митакэүми/М-15/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Токихаяатэ /М-10/-тэй учраа тааран түүнд уватэдашинаге мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Кинбозан/М-8/-тай хүч үзэн барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 2 даваа, 2 унаатай болов.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Хирадоүми/М-6/-тэй тааран хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяж, башёг 4 даваатай үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Фүжинокава/М-7/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Дайэйшёо/М-4/-той хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 2 даваа, 2 унаатай болоод байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Комүсүби Вакамотохару-тай хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваатай болов.
Сэкиваке Такаясү, энэ өдөр Хакүнофүжи/М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг сакатоттари мэхээр хаяж 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хацү башёгийн 4 дэх өдөр Озэки Котозакүра, Ичияамамото/М-1/-той учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай болов.


Украины сүмоч Озэки Аонишики башёгийн 3 дахь өдөр Комүсүби Охо-той таарч барилдан түүнд абисэтаоши мэхээр унаснаар 1 унаа, 3 даваатай боллоо.
Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд Ура/М-2/-тай учраа таарч барилдан түүнийг уватэхинери мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.

Харин Их аварга Ооносато, Ёшинофүжи /М-5/-тэй таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай болсон бол Ёшинофүжи башёгийн эхэнд 2 Озэкид унасан ч 2 аваргыг дараалан давснаар, унаа, даваа нь адилхан 2 болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!