
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.13/ 5 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Хацү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Макүүчид дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/, Томоказе/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Аби/М-12/-тэй учраа тааран түүнд цүкиотоши мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Токихаяатэ/М-10/-тай хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай болов.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Кинбозан/М-8/-тэй тааран хүч үзэж түүнийг уватэдашинаге мэхээр хаяж 5 даваатай башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр Ичиямамото/М-1/, Ёшинофүжи /М-5/-тэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 1 даваатай байгаа бол Ёшинофүжи 3 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Вакамотохару энэ өдөр Сэкиваке Такаясү-тэй учраа тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр унаж 5 унаатай болсон бол Такаясү 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Комүсүби Охо-той учраа таарч хүчээ сорин түүнд хаткикоми мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай боллоо.


Украины сүмоч Озэки Аонишики башёгийн 5 дахь өдөр Дайэйшёо/М-4/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 4 даваатай боллоо.

Хацү башёгийн 5 дахь өдөр Озэки Котозакүра, Хакүнофүжи/М-3/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 3 даваа, 2 унаатай болов.

Их аварга Ооносато, Таканошёо /М-3/-той таарч барилдан түүнийг цүкиотоши мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд Вакатакакаге /М-2/-тай учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!