Цахим шилжилтийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ээлжит уулзалтыг өнөөдөр /2013.04.06/ Мэдээлэл, технологийн үндэсний паркт зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар оролцож, инкубатор төвүүдэд бойжиж буй гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар санал солилцов.
Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2002 оноос хойш инкубаторын элсэлтийг 46 дахь удаагаа авч, 1000 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргажээ. Мэдээллийн технологийн салбарын гол инкубатор байгууллагын хувьд олон улсын жишгээр, шинэлэг, хүртээмжтэй байдлаар хөгжих зорилт тавьж байна.