
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 09-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийлнэ.
13:00 цагт 3-р хорооллын эцэст И-мартын урд талд: Цагдаагийн байгууллагын шинэ тасгийг нээнэ.
13:00 цагт Монгол бөхийн өргөөнд: Сар шинийн баярт зориулсан өсвөр болон ахмад бөхийн барилдаан болно.
Улаанбаатар хотын Төв номын санд: Номын үзэсгэлэн, худалдааг энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
"Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд: Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
“Их наяд” худалдааны төвд: "Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын Үндэсний музейд: “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Өвөрхангай аймагт: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно.
-Сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит "Өвөрхангайн урчууд-2026" үйл ажиллагаа болно.
Сэлэнгэ: “Цагаан сар-2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарна.
Завханд: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд: 2026 оны Өвлийн олимпын наадмын нээлт болно.
Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд: “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!