Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах
-Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах
-Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, бензин шатахууны нөөцтэй зорчих
-Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт хүмүүсийг малд явуулахгүй байх
-Малаа ойрын бэлчээрт бэлчээх
-Хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцаслах,
-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн ундаа автомашин жолоодохгүй байх зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!