Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 25-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан нээлттэй болно.
11:00 цагт МУЭ-ийн арт галерейд : Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын мөсөн сурын холбооноос зохион байгуулж байгаа 100 сая төгрөгийн шагналын сантай магнай болон дээд лигийг тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Б Контемпорари” арт галерейд: Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: "Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!