Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Зөвлөлт-Монголын хамтарсан экипажийн сансрын нислэгийн 45 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Хоёр нуур цом”-ын төлөөх бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Хөвсгөл, Байгал нуурын цомын дөрөв дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг анх Хөвсгөл аймгийн Ханх суманд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын дулаарал, мөс хайлах эрсдэлийг харгалзан байршлыг өөрчилж, одоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын хөл бөмбөгийн талбайд зохион байгуулж байна.
Тус нөхөрсөг тэмцээнд гурван улсын багийн 60 гаруй тамирчин оролцож байна.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын шигшээ баг, Эрхүү мужийн оюутны “Польтех” баг, Монгол Улсаас “Хангарди” спорт клубийн хоккейн шигшээ багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр Эрдэнэт хотод эхлэх бөгөөд хаалтын тоглолт энэ сарын 28-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Максимиха суурин, Байгал нуурын эрэг дээр болж аваргуудаа тодруулах юм.












Эх сурвалж: М?

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!