
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 2-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт МҮХАҮТ-д: "Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр" үндэсний форум болно.
11:00 цагт Олон нийтийн төвд: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” тохиож байна.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Нээлттэй өдрүүд" үйл ажиллагааг энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулна.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.
-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Мөнгөн мод 2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
МУЭ-ийн арт галерейд: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн энэ сарын 5-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд: “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр 25 дахь жилдээ болно.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!