
Өнөөдөр буюу 2026 оны 3 дугаар сарын 3-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
09:30 цагт Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд: Экспортлогчдод зориулсан нээлттэй өдөрлөгийн нээлт болно.
17:00 цагт Байгалийн түүхийн музейд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ.
18:00 цагт "Галлериа Улаанбаатар"-ын “Grand Ballroom” танхимд: Монгол, Японы бизнес уулзалт болно.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдөр тохиож байна.
“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд: МҮХАҮТ-ын “Нээлттэй өдрүүд" энэ сарын 4-нийг хүртэл болно.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Мөнгөн мод 2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
МУЭ-ийн арт галерейд: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн энэ сарын 5-ныг хүртэл гарна.
“Hue art gallery”-д: МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн энэ сарын 14-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд: “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр болж байна.
ХБНГУ-ын Берлин хот дахь Messe Berlin үзэсгэлэнгийн танхимд: Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн “ITB Berlin” 60 дахь удаагаа болно.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!