Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
3 дугаар сарын 30-нд: УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.
3 дугаар сарын 30-нд: Олон улсын эмч нарын өдөр тохионо.
3 дугаар сарын 30-нд: Дунд ба ахлах ангийн сурагчдын "Одон орон судлалын улсын X олимпиад болно.

3 дугаар сарын 30-нд: "Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ-ий нээлт "Аса Арена"-д болно.

3 дугаар сарын 30, 31-нд: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

4 дүгээр сарын 1-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 1-нд: Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын цуврал тоглолт эхэлнэ.
Орон нутагт:
4 дүгээр сарын 4-6-нд: Дорнод аймагт улсын “Физикийн XXXVII олимпиад” болно.
4 дүгээр сарын 5-нд: Төв аймгийн Монгол туургатан театрт "Боловсрол экспо-2026" үзэсгэлэн болно.
-Баянхонгор аймагт Монголын математикийн олимпиадын 5 удаагийн аварга Б.Баяржаргалын нэрэмжит “Улсын математикийн 62 дугаар олимпиад” үргэлжилж байна.

Хилийн чанадад:
4 дүгээр сарын 1-нд: Бүгд Найрамдах Сингапур Улсад FIBA 3x3 Asia Cup тэмцээн эхэлнэ.
4 дүгээр сарын 2-ныг хүртэл: Олон улсын засмал замын дугуйн “Tour of Thailand 2026” тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ оролцож байна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!