
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 03-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
10:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлын II давхрын бүртгэл, явагчийн зааланд: “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа болно.
11:00 цагт “Ханбогд кашмер” төвийн “Лобби” танхимд: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.
17:30 цагт Монгол бөхийн өргөөнд: Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын барилдаан болно.
Д.Сүхбаатарын талбайд: “Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа болж байна.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Тайланд улсад: Олон улсын засмал замын дугуйн “Tour of Thailand 2026” тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ оролцож байна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Киприйн Пежейа хотноо: дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
Төв аймгийн Монгол туургатан театрт: Тус аймгийн Аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөгөөн болно.