
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2026 оны 4 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2026 оны 04-р сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын баруун болон өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 05-нд нутгийн зарим газраар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 07, 08-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсэж Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!