Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. 2026 оны дөрөвдүгээр сарын 6-12-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 6-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
4 дүгээр сарын 7-нд: Эрүүл мэндийг хамгаалах өдөр тохионо.
4 дүгээр сарын 9-нд: Дэлхийн банкнаас “Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцуулах хэвлэлийн хурал Дэлхийн банкны хурлын өрөөнд болно.
4 дүгээр сарын 9-нд: “Нис Нис фестивал 2026” буюу Нисванис хамтлагийн 30 жилийн ойн тоглолт Zaisan hill event hall-д болно.
4 дүгээр сарын 8-11-нд: “Pro” театрын уран бүтээлчид Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д тоглоно.
4 дүгээр сарын 9, 10-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
4 дүгээр сарын 12-нд: Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр тохионо.
4 дүгээр сарын 12-нд: Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
-Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Хилийн чанадад:
4 дүгээр сарын 6-нд: Киргизийн Бишкек хотод чөлөөт болон сонгомол бөхийн ААШТ болно.
4 дүгээр сарын 10-нд: Лондон хотод “Торгоны зам тэмээ” ТББ-аас “Монгол тэмээний өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулна.

4 дүгээр сарын 11-нд: Япон Улсын Токио хотод ардын бүжигчин Н.Бурмаа “Саран дэг” монгол бүжгийн тоглолтоо толилуулна.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!