
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 09-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт Дэлхийн банкны хурлын танхимд: Дэлхийн банкнаас "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулах хэвлэлийн хурал болно.
14:00 цагт МУИС-ийн II байранд: ХБНГУ-ын эрдэмтэн, монгол судлаач Оливер Корфф “Манж хэлний хоёр толь бичгийн бүтцийн өөрчлөлтийн тухай” сэдвээрлекц уншина.
14:50 цагт “Орд” арт галерейд: Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй-2026” үзэсгэлэнгийн нээлт тус төвийн болно.
МУЭ-ийн “Арт галерей”-д: “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 10-ныг хүртэл гарна.
Киргизийн нийслэл Бишкек хотноо: Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Киприйн Пежейа хотноо: Дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэлэнгэ аймагт: “Бид Сэлэнгийн үр сад” аймгийн аварга шалгаруулах хүүхдийн урлагийн их наадам болж байна.