Өнөөдөр "Аса арена"-д Азийн боксын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүд 10 жингийн шигшээ тоглолтууд өдрийн 13 цагаас эхэлж шилдгүүдээ тодруулах тулаанууд үргэлжилж байна.

Энэ тэмцээний өнөөдрийн хамгийн эхний тулаан боксын эмэгтэй насанд хүрэгчдийн 48 кг-д ОУХМ Э.Номундарь, Энэтхэгийн тамирчин Дэлхийн аварга Минакшитэй хүчээ сорьж шүүгчдийн санал нэг шийдвэрээр ялагдаж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан боллоо.
Эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд:
48 кг. Э.Номундарь (Монгол) - Минакши Минакши (Энэтхэг)
51 кг. У Ю (Китай) — Кум Бёль Ан (Хойд Солонгос);
54 кг. Хуан Сяовэнь (Тайвань) — Прити (Энэтхэг);
57 кг. Жасмин Жасмин (Энэтхэг) - Пунрави Руэнрос (Тайланд)
60 кг. Вон Ун Гён (Хойд Солонгос) — Прия (Энэтхэг);
65 кг. Чэнь Няньцинь (Тайвань) — Хё Сон Хван (Хойд Солонгос);
70 кг. Бакыт Сейдиш (Казахстан) — Арундхати Чаудхари (Энэтхэг);
75 кг. Азиза Зокирова (Узбекистан) — Бао Цзыи (Хятад);
80 кг. Надежда Рябец (Казахстан) — Рухшона Парпиева (Узбекистан);
+ 80 кг. Дина Исламбекова (Казахстан) — Альфия Патхан (Энэтхэг).
Улаанбаатар хотноо болж байгаа Азийн АШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөх тамирчдыг танилцуулахад, Финалд хамгийн олон боксчинтой үлдсэн улс нь Энэтхэг, Казахстан улсууд байна. Тус улсуудын тус бүр 8 тамирчин алтан медалийн төлөө тоглох бол хэд хэдэн шилдэг тамирчнаа гэртээ үлдээсэн Узбекистанаас 7 боксчин финалд шалгараад байгаа билээ. Тодруулбал: Энэтхэг – 8, Казахстан – 8, Узбекистан – 7, Хойд Солонгос - 3, Хятад – 3, Монгол – 2, Тайвань - 2, Тайланд - 2, Япон – 2, Йордан – 2, Тажикистан - 1
Маргааш Ази тивийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрэгтэй тамирчид:
50 кг: Вишванатан Суреш (Энэтхэг) - Даичи Иваи (Япон)

55 кг: Х.Билгүүнсайхан (Монгол) - Рүи Ямагүчи (Япон)
60 кг: Оразбек Ассилкулов (Қазахстан) - Сачин Сачин (Энэтхэг)
65 кг: Абдуллоҳ Мадаминов (Узбекистан) - Бунджонг Синсири (Тайланд)
70 кг: Торехан Сабырхан (Қазахстан) - Заед Ишаиш (Иордан)
75 кг: Жавоҳир Абдураҳимов (Узбекистан) - Сабыржан Аккалыков (Қазахстан)
80 кг: Фазлиддин Эркинбоев (Узбекистан) - Ҳусейн Ишаиш (Иордан)
85 кг: Жасурбек Юлдошев (Узбекстан) - Нурбек Оралбай (Қазахстан)
90 кг: Ҳалимжжон Мамасолиев (Узбекистан) - Парвиз Каримов (Тажикистан)
+90 кг: Айбек Оралбай (Қазахстан) - Данабике Байикевузи (Хятад)
![]()

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!